Wq/mn/Нүүр хуудас

< Wq | mn
Wq > mn > Нүүр хуудас
  • Амьдрал ямар хэцүү санагдсан хүн болгонд өөрийн гэсэн хийж чаддаг зүйл байдаг гэдгийн бүү март. Стивэн Хокинг
  • Амьдралын уралдаанд тэвчээртэй хөдөлмөрч чимээгүй хүмүүс л ялдаг. Роберт Сервис
  • Азтай баймаар байвал өөрийгөө азтай гэдэгт итгэх хэрэгтэй. Тенеси Уйльямс
  • Алдсан цаг хугацааг юугаар ч орлуулах боломжгүй. Бенжамин Франклин
  • Амьдрахын тулд авьяас, цаг хугацаагаа наймаалцах нь сайн үр дүнд хүргэхгүй. Мураками Харуки
  • Амласан л бол биелүүл. Амлачихаад биелүүлэхгүй байснаас огт амлаагүй нь дээр. Соломон
  • Амьдралд айх зүйл огтхон ч байхгүй. Гагцхүү танин мэдэх хэрэгтэй. Мари Кюри
  • Агуу авьяас агуу хүсэлгүйгээр юу ч биш. Оноре де Бальзак
  • Ажлын чанарт аз гэсэн зүйл байдаггүй. Энэ өөрийн чинь ухаалаг хүчин чармайлтын үр дүн юм. Жон Рускин
  • Амжилтаа тэмдэглэх чухал ч гаргасан алдаанаасаа суралцах нь бүр чухал. Билл Гейтс
  • Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг. С.Зориг
  • Би бурхан хүнийг бүтээхдээ чадварыг нь арай өндөр үнэлсэн гэж боддог. Оскар Уайльд
  • Би бүх зүйл шалтгаантайгаар өөрчлөгддөг гэж боддог. Мэрилин Монро
  • Би ирсэн, харсан, эзэлсэн. Юлий Цезарь
  • Би мөнх амьдрах гэж зорино эсвэл оролдож үзээд үхнэ. Граучо Маркс
  • Би үхэхээс айдаггүй. Зүгээр л үхэл ирэх үед тэнд баймааргүй байна. Вүүди Аллен
  • Бид түүхийг бүтээгчид биш. Түүх биднийг бүтээсэн юм. Мартин Лютер Кинг
  • Бидний мэдлэг үл мэдэхийн далайн дундах бяцхан арал билээ. Исаак Бишевис Зингер
  • Бидэнд үргэлж санал бодлоо илэрхийлдэг хүмүүс хэрэгтэй байдаг. Тэгж байж л бид урагшилна Билл Гейтс
  • Бизнесийн гол нууц бол бусдын мэдэхгүй зүйлийг мэдэх явдал юм. Аристотель Онасис
  • Бодож сэтгэдэг хүн үргэлж юмыг үнэлж сонгож байдаг. Номын далай дундаас тэр хамгийн хэрэгтэйг нь олж уншдаг. Виктор Гюго
  • Бурхан бидэнд хоёр гар заяасан. Нэгээр нь өгж, нөгөөгөөр нь ав гэж. Билли Грэм
  • Бусдаар хүндлүүлмээр байвал эхлээд өөрийгөө хүндэлж сур. Бальтасар Грасиан
  • Бусдад хандах бидний хандлага бусдын бидэнд хандах хандлагыг тодорхойлдог. Эрл Найтингэйл
  • Бяцхан инээмсэглэлд бүхнийг анагаах хүч нуугдаж байдаг. Уолт Дисней
  • Бүгдэд хүндлэл үзүүл. Харин хэнд ч бүү долигно Текумсе
  • Бүдрэхийг чинь хүлээж явдаг хүмүүсээс үргэлж нэг алхам урд явж бай. Беверли Силлс
  • Бүх зүйлд тэвчээртэйгээр ханд. Гэхдээ хамгийн эхлээд өөртөө тэвчээртэйгээр ханд. Франциск Сальс
  • Боловсрол бол дэлхийг өөрчлөх хамгийн хүчтэй зэвсэг юм. Нелсон Мандела
  • Боловсрол бол ирээдүйн тасалбар, ирээдүй өнөөдрөөс бэлдэж байгаа хүнд л хамаарагдана. Малкольм Икс
  • Боловсрол бол эрх чөлөөний алтан хаалгыг онгойлгох түлхүүр юм. Жорж Вашингтон Карвер
  • Боловсролтой хүн л яаж суралцах болон өөрчлөгдөхийг эзэмшсэн байдаг. Карл Рожерс
  • Хөгжим гэдэг бол авъяасаар төдийдгүй ухаанаар бүтдэг урлаг. Н.Жанцанноров
  • Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино. Чингис хаан
  • Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Ричерд Бенедит
  • Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс
  • Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй. И.В.Гёте
  • Өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүнд түүнийг давтах тавилан зайлшгүй тохиолддог. Жорж Сантаяана
  • Маргааш үхэх юм шиг амьдар. Үүрд амьдрах юм шиг суралц. Махатма Ганди
  • Мэдлэгийн эзэн нь болохын тулд Хүч хөдөлмөрийн боол нь болох хэрэгтэй . О.Бальзак
  • Эцэг эхээ хайрлах нь бүхий л сайн сайхны үндэс. Цицерон
  • Ямар ч алдаа хийгээгүй хүн юу ч хийгээгүй байдаг. Theodore Roosevelt
  • Эхлэл бол ажлын хамгийн чухал хэсэг юм. Плато
  • Сод ухаантан болохын тулд нэг хувь урам зориг ерэн есөн хувь хүчин чармайлт байхад л хангалттай. Томас Эдисон
  • Тэд чадна гэдгээ мэдэж байсан учраас л амжилтанд хүрсэн. Вэргилий
  • Хамгийн их урам хугарсаны дараа ч хамгийн том амжилт ирэх нь бий. Хэнри Уорд Бичер
  • Хамгийн том эрсдэл бол ямар ч эрсдэл хүлээхгүй байх явдал юм. Марк Закерберг
  • Шаргуу амжилт гэдэг бол 19н удаа алдсан ч 20 дахь дээрээ амжилттай болгохыг хэлнэ. Жули Эндрюс
  • Ямар ч амжилттай эр хүний ард заавал сайн эмэгтэй байдаг. Эх нь эсвэл эхнэр нь. Хоёулаа байвал тэр эр бүр ч азтай. Годфри Винн
  • Өөрийнхөөрөө байх нь чамайг цаг ямагт гайхалтай ололт амжилтад хөтөлж байдаг. Ральф Уолдо Эмерсон
  • Өөрөө дээшилмээр байвал эхлээд өөр нэг хүнийг дээш гарга. Бүкер Т.Вашингтон
  • Өөртөө итгэ. Та бодож байгаагаасаа илүү ихийг мэдэж байгаа. Бенжамин Спок
  • Өглөө бүр эрт сэрэх, эрт ажлаа амжуулах нь амжилтын үндэс. Том том юм бодож хэвтэхээр эндээс л эхэл. Х.Баттулга
  • Өдөр бүр амьдралын чинь шинэ эхлэл юм.Өдөр бүрийг утга учиртай өнгөрөө. М.Алзахгүй
  • Жижиг зүйлд чин сэтгэлээ зориулж чадвал, Том зүйлээр шагнагдана. Б.Баасандорж
  • Энэ цаг үед мэдлэг гэдэг зүйл хуучраад байгаа учир, Өдөр бүр суралцах хэрэгтэй гэсэн үг. Д.Жаргалсайхан
  • Сайн хамтрагчтай байх нь чамд олгогдсон 24 цагийг хүссэнээрээ сунгах боломжийг өгдөг. А.Ундрал
  • Хамгийн чухал зүйл бол чи өөрөө өөртөө итгэж байх. Тэгж байж эргэн тойрныхон чинь чамд итгэнэ. Ч.Ганжавхлан
  • Намрын налгар нар над дээр бас та нар дээр тусна. О.Сувд-Эрдэнэ
  • Бид бүгд сул дорой. Тийм учраас бидэнд гэр бүл байдаг. Такаши Мицүяа