Wq/mn/Зандаахүүгийн Энхболд

< Wq‎ | mn
Wq > mn > Зандаахүүгийн Энхболд

Зандаахүүгийн Энхболд (1966 оны 5 сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн) нь Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж буй улс төрч юм.

2015.07.07 edit

  • Олонхгүй байгаа нь энэ удаагийн УИХ-ын онцлог.
  • УИХ-д суудалтай намууд Үндсэн хуульд заасны дагуу олонхыг бүрдүүлэхийн тулд янз бүрээр хамтарч үзэж байна. Энэ хамтрал бол хоёр дахь хамтрал. Тэр нь болохгүй бол гэрээгээ хүчингүй болгоод шинээр хийгээд явах бүрэн боломж бий. Үүнийг хялбарчилж ойлгоод, намуудыг үгүйсгээд байгаа нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж ойлгож байгаа.
  • Ерөнхийлөгчтэй санал нийлж байгаа нэг зүйл нь Засгийн газар огцорч болохгүй. Харин сайд нар өөрчлөгдөх нь байж болох асуудал гэж АН үзэж байгаа.
  • Бид хамтрахдаа сонгуулиа мартъя, ажлаа хийе гэж тохиролцсон. Гэтэл МАН түүнээс хойш зөвхөн сонгуульдаа л бэлдсэн.
  • Олон зуун төрийн албан хаагчийг халсныг уучилж болох ч сонгуульдаа бэлдээд улс орон даяар кампанит ажил явуулаад байна.
  • Зарим сайд нар зөвхөн өөрийнхөө тойрогт зориулан ажиллаад байгаа нь гэрээгээ зөрчиж байгаа учраас болохгүй байна гэж үзээд байгаа юм. Тиймээс хуулийн хүрээнд гэрээгээ дүгнээд, шийдвэрээ гаргаад явах нь зөв.
  • Огт хөдөлгөөнгүй байдаг Засгийн газар гэж байхгүй.
  • Ерөнхий сайд хэвээрээ, Засгийн газрын 50 хувь нь өөрчлөгдөхгүй байх ёстойгоос биш буруу ажиллаад байгаа хэдэн сайд солигдох нь байх ёстой зүйл.