Wq/mn/Антон Павлович Чехов
Wq > mn > Антон Павлович Чехов
- Асуудлын гол нь өөдрөг, гутранги байгаадаа биш, харин зууны ерэн есэн хувь нь ухаан муутайд хамаг учир бий.
- Үргэлж ухаалаг, сайхан зүйл ярьж явдаг ч тэнэг мэт санагддаг хүмүүс байдаг
- Хэрвээ эхнэр чинь чамайг хуурвал, эх орноо биш, зөвхөн чамайг л хуурсанд баярлах хэрэгтэй.
- Их сургууль бүх мэдлэг чадварыг өгөхийн хажуугаар тэнэглэлийг ч давхар өгдөг.
- Эцэстээ үнэн ялдаг гэж ярилцдаг ч тэр бол худлаа
- Зөвхөн сүргийн гишүүн, дундаж хүмүүс л эрүүл, хэвийн байдаг.
- Ямар ч цаг үед байнгийн аз жаргалтай байхын тулд нэгд, жинхнээсээ сэтгэл ханамж авч сурах, хоёрт, үүнээс ч муу байж болох байсанд баярлаж сурах хэрэгтэй.
- Хуруунд өргөс орвол нүдэнд чинь ороогүйд нь баярлаж яв.
- Амьдрал мэдэхгүй, авьяас чадваргүй нэгэнд түшмэл болохоос өөр зам үлддэггүй
- Нэг өвчин нөгөө өвчнөө үргэлж зөөллөж байдаг. Хэрвээ чи шүд нь өвдөж байгаа муурны сүүлэн дээр гишгэвэл өвдөлт нь багасна.
- Хэн ч буудах тухай төсөөлөлгүй байх үед тайзан дээр сумтай буутай гараад хэрэггүй
- Хэзээ явах нь мэдэгдэхгүй хүнтэй суугаад ярилцах нь зуун бээрийн өргөн хатаж гандсан цөлийг туулахаас хэцүү, уйтгартай.
- Ямар нэг өвчнийг эмчлэхийн тулд маш олон эм бичиж өгвөл тэр өвчин чинь эдгэшгүй гэсэн үг.
- Хүмүүсийг тэнэглэхэд нь битгий саад бол
- Хэрвээ гэнэт хүмүүс хоороондоо ойлголцож, найрсаг болоод эхэлбэл бүгд чөтгөр болчихжээ гэсэн үг.
- Бохир зүйлээс бохир биш байхыг шаардаад хэрэггүй
- Хүмүүсээс холдох нь амиа хорлохтой адил
- Ухаантай хүн суралцах дуртай бол тэнэг хүн сургах дуртай